Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
"Blue Sky" барилгад тарваган тахал гараагүй гэж үзлээ

Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй тохиолдлын голомт байж болзошгүй дуудлага мэдээлэл Зооноз өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Энэ дагуу Цагдаагийн байгууллага, НОБГ, ЗӨСҮТ-ийн алба хаагчид ажиллажээ. Ингээд тус барилгад тарваган тахал гараагүй хэмээн үзсэн байна.

Өнөөдөр 16:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн урд хэсэг орших Блү скай барилгад байсан нэг хүн өндөр халуурч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тус барилга дотор туламны мах хадгалж байсныг ийнхүү тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэж аваад байсан юм. Мөн Нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр тус барилгын ариун цэврийн өрөөнөөс ууттай тарваганы мах олдсоныг шалгаж байна.  

08 Oct 2024 07:06PM
Б.Зол
338
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ