Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ, ЮУ ХИЙХЭЭ Ч МЭДДЭГГҮЙ УДИРДЛАГУУД МОНГОЛЧУУДЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэл сүүлийн үед тэг зогсолт болоод байна. Төв талбайгаас дөрвөн зүг хаашаа ч үгүй нам зогсож, нэг байрандаа 2-4 цаг гацаж байгааг иргэд сошиал хуудсандаа бичсээр байна. Улаанбаатар хотыг 1990 оноос хойш МАН 32 жил удирдаж байна. Энэ хотын авто замын түгжрэл, утаа униар, ядуурал, ажилгүйдэл, архидалт, иргэдийн соёлгүй бүдүүлэг байгаа гээд бүгд МАН-тай шууд холбоотой. Парламентад суудалтай АН ганцхан удаа орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Э.Бат-Үүл хотын дарга болж байжээ. Бусад үед МАН-аас хотын дарга нарыг үе уламжлан томилж ирсэн түүхтэй. МАН энэ олон жил сонгуульд ялалт байгуулаад байгаа нь сонгуулийн санал хураалтыг зохицуулсан хуультай холбоотой бөгөөд иргэд саналаа өгөхгүй байх нь Ардын намд үеийн үед ашигтай байж ирсэн билээ.

Тиймээс ч МАН дотор “хотын фракц” гэх улс төрийн нөлөө бүхий хүчин үйл ажиллагаа явуулж, хотын фракцаас төрсөн тэрбумтнууд одоо долларын тэрбумтнууд болоод байна. Хаана зовлон зүдгүүр, ядуурал байна тэндээс дарга нар баяждаг нь дэлхийн улс төрийн түүхэнд бий. Энэ зарчмаар монголын удирдагчид монголчуудыг ингэж туйлдуулж, зовлон зүдгүүрт унагах ажлыг хийж иржээ. Тиймээс ч өнөөдрийг хүртэл 1,5-хан сая хүнтэй хотыг дайн, дажинтай хотууд шиг хөгжүүлэхгүй байгаа нь МАН-аас томилогдсон хотын дарга нар, ЗДТГ-ын дарга, ажилтнуудтай шууд холбоотой. Улаанбаатар хотын дарга, цаашлаад Засгийн газар юу ч хийхээ мэдэхгүй, юу ч хийж чаддаггүй гэдгийг өчигдөр оройны ЗЦУТ-ийн цагдаа нарын шийдвэрээс харж болно. Энэ сарын 15-31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын 6000 гаруй иргэн дугаарын хязгаарлалтаар зорчмоор байна гэхэд нь Хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, ёсоор болго гэжээ. Түүнийг нь замын цагдаагийн хэлтсийн дарга нар мэдээлэхэд араас нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гарч ирээд “Хотын даргын захирамж албажаагүй. Тэгээд ч бид нарт мэдэгдээгүй” гэхчлэн том даргын цээж царайлж, энэ тайлбараа цахим хуудастаа хэллээ. Хотын дарга ХЗДХ-ийн сайдад гаргасан шийдвэрээ зөв байна уу, буруу байна уу гэдгийг шалгуулах үүрэггүй гэдгийг энд давхар сануулъя.

Ингээд дугаарын хязгаарлалтаар зорчих эсэхээ ойлгож ядаж байсан иргэд дахиад дарга нарын хэрүүл дунд яахаа мэдэхээ больсон юм. Яг ийм зарчмаар Улаанбаатар хотыг бүр цаашлаад Монгол Улсыг МАН-ынхан удирдаж байна. Монгол Улс сайн удирдагчийн дутагдалд орсон нь МАН-ын “дөрвөн даргын” ах дүү хамаатан садан, төрөл найз нөхдийг ээлжлэн төрд томилсноос болж ийм гутамшигтай байдалд хүрээд байна. Улсын нийслэл Улаанбаатар хот стресс бухимдал, ядуурал, гуйланчлал, шударга бус байдал, ёс суртахууны доголдол, архидалт, бохир завааны туйл болоод байна. Судалгаа тооцоог чухалчилж мэдэхгүй, хэн пээдийж олон юм ярина, тэр хүн “од” болдог тэнэг төрийг бүтээгээд байна. Тиймээс ч ганцхан цаг хүрэхгүй хугацаанд хотын дарга болон ХЗДХ-ийн сайд нарын мэдэгдэл иргэдэд үнэнхүү инээдтэйн дээр эмгэнэлтэй дүр зургийг үзүүлсэн юм.

15 Dec 2025 02:13PM
417
Сэтгэгдэлүүд
аххлзбо2025-12-15 14:46103.229.120.139
үнэхээр ядуу зүдүү байгаа нь энэ хэдтэй хоблоотой, дэлхийн удирдагчид улс орноо яаж хөгжүүлж, хүн бүрийг аятайхан амьдруулах гэж зүтгэж байгааг хар
Ариунаа2025-12-15 15:00103.229.123.30
Хотын дарга ХЗДХ-ийн сайдад гаргасан шийдвэрээ зөв байна уу, буруу байна уу гэдгийг шалгуулах үүрэггүй---- Нийтээр дагаж мөрдөх дүрэм журам, үнэ тариф Хууль зүйн яамаар хянагдаж, баталгаажиж байж хэрэгждэг.
Зочин2025-12-15 15:15103.212.162.106
Өөр хотыг улаанбаатар шиг хөгжүүлбэл болох юм санж
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ