
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар элчин сайдуудын томилгоог ярьжээ. Ингээд УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилохоор болжээ. УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил нь анх улс төрийн гараагаа Н.Энхбаярын үед эхэлсэн бөгөөд улс төрийн албан тушаалыг мөнгөөр худалдан авсан эхний эхлэлүүдийн нэг байсан юм. Өөрөөр хэлбэл, 2000 онд улс төрийн албан тушаал болох дэд сайд нарын албан тушаалыг тухайн үед Н.Энхбаяр арилжаалж эхэлснээр Монголд авлигын үүд хаалгыг нээж энэ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг Франц улсад суух элчин сайдаар томилохоор тохирчээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квот авч чадаагүй бөгөөд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

7°C
