
Австралийн холбооны улсад суух элчин сайдаар Г.Тэнгэрийг томилохоор Засгийн газар дахин зүтгүүллээ. Дахин зүтгүүллээ гэдгийг учир нь түүнийг 2018, 2019 онуудад Астралийн холбооны улсад суух элчин сайдаар томилохоор хэд хэдэн удаа нэрийг нь оруулж, Ерөнхийлөгчид өргөн барьж байсан ч тухайн үед томилохгүй авч үлдэж байсан юм. 2018 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд Г.Тэнгэрийг дэмжээгүй, түүнийг Австралид суух элчин сайдаар томилоогүй юм. Ингээд асуудал 2019 он руу шилжиж байсан ч томилохоос дахин татгалзаж байлаа. 2019 оны нэгдүгээр сард МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар ямар нэгэн хүний тухай асуудал огт яригдаагүй. Харин маргаантай байгаа асуудлуудыг ойлголцохоор ярилцаж, ажиллаж байна” гэж хариулж байсан юм.

7°C
