Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ДЭД САЙД АСАН Б.МӨНХЖИНГ АНГЛИ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛНО

Засгийн газар 21 улсад суух элчин сайдуудын томилолтыг ярьж эхэлсэн. Эдгээр Их Британи улсад суух элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжинг томилохоор болжээ. Б.Мөнхжин МАН-ын улс төрийн фракцууд дотроо Сү.Батболдын талд хамаардаг бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш албан тушаалгүй болоод байсан юм. Тэгвэл түүнийг Англи улсад суух элчин сайдаар томилохоор болжээ.

Б.Мөнхжинг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилж байсан юм. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн.  Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.

2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн

2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе

2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга

2015-2016 онд Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга

2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж

2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байжээ.

16 Dec 2025 10:40AM
240
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ