Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний 11 сарын байдлаар нийт 44,581 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7063 буюу 15.8 хувь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, олон нийтийн газарт хэрүүл маргаан  зодоон үүсгэсэн, ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийн улмаас 10,972 хүн эрүүлжүүлэгдэж, 34.755 хүн саатуулагдсан ба архины албадан эмчилгээнд 269, сайн дурын эмчилгээнд 301 хүн тус тус хамрагдсан.

Үүнээс үзвэл согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 9.4, хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өссөн байна. 

Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22.098 зөрчил бүртгэгдэн жолоодох эрхээ хасуулж, 5317 иргэний зөрчлийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлагдсан байна.  

Иймд Цагдаагийн байгууллагаас “Архигүй шинэ жил” нэгдэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

16 Dec 2025 11:10AM
202
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ