Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
НААДАМ, ЦАГААН САР АМРАЛТЫН ӨДӨРТЭЙ ДАВХАЦВАЛ ДАРААГИЙН 7 ХОНОГИЙН АЖЛЫН ӨДРҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭН АМАРНА
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн П.Дэлгэрнарангийн хүсэлтийг хуулийн дагуу хэлэлцэн, хуралдаанд оролцогч гишүүдийн 58.8 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжиж үүрэгт ажлаас чөлөөлөн, СЕХ-ны даргыг шинээр томилох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн даргад даалгах тухай УИХ-ын тогтоол төслийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж заасан байсныг Үндэсний их баяр наадам, цагаан сар тухайн 7 хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна гэсэн зохицуулалт оруулж байгаа юм.
16 Dec 2025 01:10PM
405
Сэтгэгдэлүүд
Soniuchhan2025-12-18 19:23103.26.195.82
Mederliin gatsaanuud yugaach hutsaad baidiin 12345 geed 5 honog ajliin uduruud taaraad bymba nymd 6-7 dahi udur ni taarval daraagiin davaa mygmar garig ni urgeljluuleed amarhiimuu haashaa yum ...huuli gargah ymar heregtei yum zugeer l naadmaar 9 honog tsagaan saraar 7 honog amrana geel guitsee yum bishuu
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ