
УИХ- дахь АН-ын бүлэг өнөөдөр шуурхай хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж шаардлага хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй, улс төрийн ялзарсан шийдвэрээс болж эдийн засаг агшиж байгааг тэд дурьдлаа. Мөн эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, 2025 оны төсвийн орлого тасарч, төлөвлөсөн ажлуудаа хийж чадахгүй байдалд хүрээд байна. Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэж, иргэд ажилгүйдэл, ядууралд өртлөө. Тиймээс Г.Занданшатарын Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах шаардлага үүслээ гэж АН-ын гишүүд мэдээллээ. Засгийн газар 20 сайдтай байж үүн дээрээ нэмж 16 дэд сайд томилох шийдвэр гаргасныг цуцлах ёстой гэж АН-ын гишүүд үзлээ. Хэрвээ дэд сайдуудын томилгоог цуцлахгүй бол АН-ын гишүүд Г.Занданшатарын танхимыг бүхлээр нь огцруулах төсөл өргөн барина гэлээ. Мөн АН-ын бүлэг ирэх хаврын чуулганаар Засгийн газрын бүтцийг цомхон болгох хуулийн төслөө өргөн барих ёстой гэдгийг хэллээ.

12°C
