Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ДЭД САЙДУУДЫГ Н.УЧРАЛ БА ӨВӨРХАНГАЙНХАН ГЭЖ ХУВААНА

Засгийн газар эдийн засгийн өсөлт тааруу, төсвийн орлого тасарсан энэ цаг үед 16 дэд сайдыг томилсон нь ард түмний уур бухимдлыг төрүүлээд байна. Учир нь өөрөөсөө эхэлж хэмнэх ёстой Засгийн газар төрийн бүтцийг данхар хэмжээнд хүргэж байгаад зарим аж ахуйн нэгжүүд татвар, хураамжаа ч төлөхөө больё гэж цахим хуудсандаа бичиж эхлээд буй. МАН төрийн эрх бариад 10 жил болсон ч монголын нийгэмд дорвитой өөрчлөлт авчирсангүй. Тэд ордны хашаанаас гараад өөрийн тансаг орон гэртээ эсвэл гадаад дотоодоор зугаалж өдрийг өнгөрөөж байгаа тул ард түмэн тартагтаа тулаад байгааг ер мэдрэхгүй байгаатай холбоотой.

Засгийн газар дэд сайдуудыг томилох нь олон улсын жишигт байдаг л зүйл. Харин ч Засгийн газрын ажилд дэм тустайгаар барахгүй зарим улсад дэд сайд нь өөрийн салбарын сайдынхаа хууль бус, бусармаг үйл ажиллагааг хянаж, “байранд нь байлгах” үүрэг ч хүлээдэг. Хурал цуглаанд орох, сайдыг орлох зэрэг бол наян тавдугаар асуудал юм.

МАН дэд сайдуудыг бэлэг тэмдэг хэлбэрээр томилж байгаа нь олны уурыг хүргэж байгаа. Учир нь дэд сайд Засгийн газрын хуралдаанд орох эрхгүй, хууль санаачлан батлуулах эрхгүй, төсөв мөнгө захиран зарцуулах гарын үсэг зурах эрхгүй. Тэд яаман дээрээ байгуулсан салбар мэргэжлийн хороодыг л ахалж ажиллах ганцхан эрхтэй. Энэ нь дэд сайдуудын эрх ямба хэтэрхий жижиг бөгөөд амьгүй албат болгон хувиргаж байгаа гол асуудал. Үүнийг л Ардын нам өөрчилж байгаад дэд сайдуудаа томилох ёстой байсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар бүтээмжийн 128 менежрийг халж дэд сайд томилсон гэж хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа ч бүтээмжийн менежерүүдийг халсан Засгийн газрын тогтоол одоо хүртэл байхгүй байна.

Ингээд бид өмнө нь бичиж байсан. МАН-ын дөрвөн дарга л улс орны ирээдүйг шийдэж, төрийн албанд хэнийг ажиллуулах, хэнийг ажиллуулахгүй байхыг бүрэн мэдэж байгаа талаар. Яг энэ жишгээр Засгийн газрын 16 дэд сайдыг МАН-ын дөрвөн дарга Их тэнгэрт ярилцаж байгаад шийдсэн. Гэхдээ энэ удаагийн дэд сайдуудын томилгоог анзаарсан бол Ерөнхий сайд Г.Занданшатарын талаас нэг л хүн орсон байгаа. Бусад нь МАН-ын дарга Н.Учрал ба өвөрхангайнхан гэж хуваагдахаар харагдаж байна. Өвөрхангайн угшилтай МАН-ын генсек Я.Содбаатарын 4-6 хүн дэд сайдаар томилогдсон бол бусад нь МАН-ын дарга Н.Учралын НАМЗХ-ны залуусаар Засгийн газрын танхим дүүрсэн. Тухайлбал, Сангийн дэд сайд Б.Хулан Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга байх хугацаанд түүний зөвлөхөөр ажиллаж байсан НАМЗХ-ны бүтээгдэхүүн. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дэд сайдын томилгоонд чухал нөлөөтэй оролцож чадаагүй. Түүнийг Б.Солонгоог томилуулахад нөлөөллөө гэж зарим хүн үзэж байгаа харагдана лээ. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүлийн дэд сайд болсон Б.Солонгоогийн хувьд МАН-ын жагсаалтын 22-т бичигдсэн ч гишүүн болж чадаагүй. МАН жагсаалтын хойгуур буюу 20-иос хойш улс төрд жинхэнэ бэлдэж байсан залуусаа оруулсан нь өнгөрсөн хугацаанд байнга шүүмжлэл дагуулж ирсэн. Тэднийг Ч.Анар, Х.Баасанжаргал, С.Зулпхар, С.Эрдэнэбат нарын урд бичиж жагсаалтад оруулах ёстой байсан гэж ахмад гишүүд нь намын удирдлагууддаа байнга банга хүртээж байгаа. Тиймээс ч дэд сайд Б.Солонгоог улс төрийн хувьд бэлтгэгдсэн гэж Ардын намын зарим удирдлагууд үзсэн учраас энэ удаад дэд сайдаар дахин томилсон хэрэг.

Улс төрийн аль ч нам дэд сайдуудыг өөрсдийнхөө залгамж халаа гэж үзэх ёстой ч сүүлийн жилүүдэд зүгээр л албан тушаалын бялуу хуваалт болгон хувиргасан нь эрх барьсан МАН залгамж халаагаа алдахад хүрээд байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан дэд сайдууд энэ намд тодорхой байр суурьтай, өөрийн гэсэн үзэл санаатай, төрийн ажлын туршлагатай болцгоосон байсан ч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнэ дэд сайдын төсөв байсаар байхад бүгдийг нь чөлөөлсөн нь тэднийг зүгээр л улс төрийн үхдэл болгож орхисон байдаг. Харин тэдний оронд хаана юу хийж байсан нь тодорхойгүй залуусыг МАН-д оруулж УИХ-ын гишүүд болгосон нь Ардын намд насаараа зүтгэсэн гишүүдийн итгэлийг алдсан гэж орон нутгийн анхан шатныхан байнга ярьж буй. Л.Оюун-Эрдэнийн авчирсан залуус “МАН гэж юу юм. Би мэдэхгүй. Миний үзэл санаа өөр” гэхчлэн ярьж байгаа нь ардын нам үзэл санаагаа алдаж, эмх замбараагүй болсныг харуулж байна.

18 Dec 2025 10:33AM
952
Сэтгэгдэлүүд
Вакум зандан2025-12-18 12:21103.229.120.139
Занданшатар маш хурдан вакумжлаа даа
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ