
Засгийн газар төсөв санхүү хүнд байхад 16 дэд сайд томилсон нь АН-ынхны хувьд Засгийн газрыг огцруулах болно гэж мэдэгдэхэд хүргээд байна. Тэгвэл дэд сайдаар томилогдсон зарим хүнийг МАН-ынхан ч мэдэхгүй юм байна гэх мэдээллийг цахим хуудаст тараагаад байна. Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин дөнгөж 29 настай бөгөөд төрийн ажлын туршлага байхгүй. Эрүүл мэндийн салбарынхан ч ийм эмч байдаг гэдгийг мэдэхгүй хэмээн шуугиж байна. Түүнийг дэд сайд болгосон нь шалтгаантай. Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин нь “Роснефть Монголия” компанийн захирал Ганбаатарын охин юм. “Роснефть Монголия” гадаадын хөрөнгө оруулалттай компанийн захирал Доржийн Ганбаатар бол тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын талынхныг баримтлагч билээ.

21°C
