АН-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ӨРӨӨНД УУЛЗАЖ БАЙНА

Засгийн газар дэд сайдууд томилсон нь суудлыг нь ганхуулж болзошгүй дээрээ тулаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дэд сайдын томилгоог цуцлахгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимыг бүхлээр нь огцруулна гэж мэдэгдээд байгаа. Өнөөдөр 16:00 цагийн орчимд АН-ын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд уулзахаар оржээ. Одоогоор уулзалт дуусаагүй бөгөөд дэд сайдын томилгоон дээр хэрхэн тохиролцох нь тодорхойгүй байна.
18 Dec 2025 04:57PM
151
Сэтгэгдэлүүд

21°C
