Өнөөдөр
Jul 22, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Б.ДАВААДАЛАЙГ “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалайг “Эрдэнэс Монгол” компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Б.Даваадалай нь 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсэд нэр дэвшиж байсан юм. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагчаар ажиллаж байжээ.

22 Dec 2025 12:11PM
163
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ