Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТАРСАН ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийн нээлт боллоо. Энэхүү төв нь манай улсад анх удаа байгуулагдаж буйгаараа онцлог юм. Хоёр улсын хамтарсан уг төвийг байгуулах санаачилга хоёр жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сараас эхэлж байв. БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ховор металлын судалгааны төвийн барилгын ажлын засвар үйлчилгээг хийх тендерийн ажлыг төсөл хэрэгжүүлэгчдийн нэг болох тус улсын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (KOMIR)-аас гүйцэтгэжээ.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2023 оны 11 дүгээр сард Хамтарсан хорооны анхны хурлаа зохион байгуулсан. Энэхүү судалгааны төв бол хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлын үр дүнг өндөр түвшинд гаргах хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандартад нийцсэн тохижилт бүхий лаборатори болон салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих төв байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Ховор металлын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж, геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа энэ цаг мөчтэй зэрэгцэн нээлтээ хийж байгаа судалгааны төвийн үйл ажиллагаа нь өндөр технологийн түүхий эдийн боловсруулалтын технологийг хөгжүүлэх, нутагшуулахаас эхлээд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах юм.  

23 Dec 2025 04:50PM
278
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ