ТАТВАРЫН ӨРТЭЙ КОМПАНИУДЫН ДАНСНЫ 80 ХУВИЙГ ХААНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, татварын өр төлбөртэй байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжлэн өр төлбөр барагдуулах асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж өр төлбөр барагдуулахаар болжээ. Тухайн компаниуд дансны 20 хувиараа үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой зэрэг асуудлыг татварын хуульд тусгах юм байна.
24 Dec 2025 05:21PM
453
Сэтгэгдэлүүд

-29°C
