Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЦАХИМЫН САЙД Э.БАТШУГАР ИРГЭДИЙН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ХЯТАДУУДАД АЛДЖЭЭ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Монгол Улсын иргэдийн регистрийн дугаар бүхий маш нууц мэдээллүүдийг БНХАУ-ын “Майкрософт Бинг”-д алджээ. Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа “ “И Монголиа”-гийн илэрц ил болсон нь үнэн. Би холбогдох хүмүүстэй уулзсан. Яалт ч үгүй “И Монголиа”-гийн алдаа гарсан байсан. Энэ нь цахим салбар маш хурдтай хөгжиж байгаатай холбоотой бөгөөд олон ч хүн ажилладаг салбар. Цахим салбарын кибер аюулгүй байдал бол салшгүй нэг хэсэг. Тиймээс илүү сурах ёстой гэдэг нь харагдаж байна. “И Монголиа”-гийн мэдээллийг алдсан гэхдээ хакердуулаагүй. Нийт 2,2 сая хэрэглэгч байгаагийн 85 хувь нь гар утсаараа “И монголиа”-гаас үйлчилгээ авч байна. 15 хувь нь компьютераас үйлчилгээ авдаг. Ингээд 14 мянган хүн өөрийн нууц хувийн мэдээллийг “И Монголиа”-гаас авах үед  “Бинг” дундаас нь татаж авдаг .  Энэ нь “И Монголиа”-гаас үйлчилгээ авч ПДМ файл авахдаа “Бинг” гэдэг хайлтын систем рүү алдсан байна лээ. Ийм алдаа 2023 онд европт илэрч байсан. Тухайн үед европын холбоо “Майкрософт Бинг” рүү энэ үйлдлээ зогсоох захидлыг бичиж байсан. Бид үүнтэй адил алдаа гаргасан. Гэхдээ сөрөг арга хэмжээ авч, үүнийгээ устгаач ээ гэдэг хүсэлт илгээсэн” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Бинг нь БНХАУ-ын майкрософтын үйлчилгээ бөгөөд манай улсын 14 мянган иргэний хувийн нууц мэдээллийг хятадуудад алдсан байна. Иргэдийн регистрийн дугаар бүхий нууц мэдээллийг алдсан хариуцлагаа хэрхэн хүлээх, нууц мэдээллийг алдаж ямар хэмжээний хохирол учруулсан талаарх мэдээлэл бол маш ноцтой бөгөөд хүний хувийн мэдээллээр дамжуулж санхүүгийн том луйвар хийх, эрүүл мэндийн чиглэлээр ашиглах, банк санхүүгийн данс руу нэвтрэх зэрэг сөрөг эрсдлүүд их юм. Дээрх асуудалтай холбогдуулан хариуцлагагүй ажилласан Цахимын сайд Э.Батшугар хариуцлага хүлээх ёстой билээ.

25 Dec 2025 11:27AM
1290
Сэтгэгдэлүүд
Хн2025-12-25 19:09103.212.118.83
Нэг удаа алдаа л биз засагдана
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ