УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХААНА

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хавар, намрын чуулган хамгийн багадаа 75 өдөр хуралдсан байх ёстой. Энэ удаагийн намрын чуулган сар шинийн өмнө биш харин энэ долоо хоногт хуралдаад хаалтаа хийхээр болжээ. УИХ-ын Тамгын газраас арванхоёрдугаар сарын 31-ний өдөр чуулганыг хаахаар зэхэж байсан ч УИХ-ын ихэнх гишүүд шинэ оныг гадаадад гаргахаар болсонтой холбоотой чуулганы ирц хүрэхгүй юм байна. Тиймээс энэ долоо хоногт чуулганыг хаахаар болжээ. Тиймээс пүрэв, баасан гаригийн хуралдаанаар төрийн өмчийн хувьчлал болон Оюутолгойн сонсголтой холбоотой санал, дүгнэлтийг шахан хэлэлцэж байна.
25 Dec 2025 07:08PM
132
Сэтгэгдэлүүд

21°C
