
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа чуулганы нэгдсэн хуралдааныг Үндсэн хууль зөрчиж даргалсан нь тогтоогдоод буй. Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь огцруулсан юм. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа , УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж нарт төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх маш ноцтой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. УИХ-ын эдгээр гишүүд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг дэмжиж, МАН-ын дарга болгохоор ажиллах үедээ ийнхүү хууль зөрчсөн алдаа гаргасан билээ. Эдгээр гишүүдийг яллагдагчаар татсан ч хэргийн явц удаашралтай, хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хэргээс хойш хуулийнхан хоёр сарын хугацаанд шалгасан ч хэргийг эцэслэн шийдээгүй байна.

-29°C
