Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
НЭГДҮГЭЭР САРД ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРЫН ӨМНӨД, ӨМНӨГОВИЙН БАРУУН ХЭСГЭЭР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Нэгдүгээр сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас (ОЖД) дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

02 Jan 2026 03:03PM
304
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ