УИХ-ЫН ГИШҮҮД 74 ХОНОГ АМАРНА

УИХ-ын намрын чуулган жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт амардаг байсан бол энэ жил арванхоёрдугаар сарын 31-нд завсарлаад байна. Чуулганы хуралдааны хуульд зааснаар 75 хоног хуралдсан гэж үзээд он солигдох өдөр завсарлуулжээ. УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээхээр болсныг УИХ-ын дарга Н.Учрал мэдээлсэн билээ. УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллана гэж заасан ч дийлэнх нь энэ хугацааг амралтын журмаар өнгөрүүлдэг юм. Ингээд УИХ-ын гишүүд үндсэндээ 74 хоног амрах юм байна. Мөн энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон тэдний туслахууд бүтэн цалингаа авдаг юм.
06 Jan 2026 11:41AM
168
Сэтгэгдэлүүд
Зочин2026-01-06 13:0966.181.177.52
Ажлаа хий улс орноо өөд нь татаач, яасан гэж амрах вэ

7°C
