Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХЭВТРИЙН ӨВЧТЭЙ ХҮНИЙ ТЭТГЭМЖИЙГ ЦАХИМААР ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЦАХИМ ХАРИУЦСАН САЙДААР ЯАХ ЮМ

Монгол Улс дижитал үндэстэн боллоо гэж дэлхий дахинаа зарлаж, монголчуудаас зарим улс туршлага судлаж байгаа хэмээн саяхан л Засгийн газар зарласан. Ингээд цахим яамыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулж, хоёр ч сайдын нүүрийг үзэж байна. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Э.Батшугарыг томилоод байна. Түүнийг энэ салбарыг сайжруулаасай гэж томилоогүй, суудал бөглөх ээлж нь таарсан гэдгийг хэвтрийн өвчтэй хүний группын мөнгийг сунгаж чадахгүй байгаа Чингэлтэй дүүргийг бүртгэлийн хэлтсийнхэн яруу тодоор харууллаа.

Цахим орчимд хэвтрийн өвчтэй хүний группын мөнгийг сунгахын тулд ор хөнжилтэй нь дамнан авчирч, хурууны хээг нь уншуулж байгаа хөөрхийлөлтэй зураг тараад байна. Монгол Улсын иргэн иргэний үнэмлэхээ авахдаа л бүгд 10 хурууны хээгээ өгч, тэр нь цахим санд хадгалаастай гэж бид боддог байлаа. Харамсалтай нь үгүй юм байна. Өөрөөр хэлбэл, цахим Монгол болоогүй юм байна. Цахимд хадгалсан хурууны хээг бүртгэлийнхэн  ашиглаж чадахгүй байгаа нь нэр төдий байгуулсан ЦХИХХ-ны яамыг татан буулгах ёстойг харуулж байна.

Нийтэд ил болсон зураг л энэ болохоос тэргэнцэртэй нь тэрэгтэйгээ, хэвтрийн хэд нь ортойгоо, таяг тулах нь таягтайгаа ингээд эмнэлэг, бүртгэл бараадаж байгаа маш олон өвчтэй хүмүүсийн асуудлыг “Цахим Монгол” нь шийдэж чадаагүй юм байна. Саяхан 14 мянган иргэний хувийн нууц мэдээллийг БНХАУ-д алдсан гэдгээ ЦХИХХ-ны сайд Э.Батшугар хээв нэг яриад зогсож байсан. Түүнд энэ хариуцлагагүй том алдааных нь төлөө хэн ч хариуцлага яриагүй нь эмгэнэлтэй.

Монгол Улс Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны бүхэл бүтэн яам байгуулж, жил бүр 70-80 тэрбум төгрөгийг сайд нь зарцуулж, төрийн эрх ямба эдэлж, газар хэлтсийн дарга нараар энд тэндхийн цүнх баригчдыг дураараа томилоод удаагүй байна. Монголын төрд мэрит зарчим бүрэн алдагдаж, мэдлэг боловсролтой нь бус улс төрчдийг дагаж явсан туслахууд, энд тэндхийн улс төрчдийн монголоороо ч бүрэн ярьж, сэтгэж чаддаггүй хүүхдүүдийн оромж болсныг хэвтрийн өвчтэй хүний хөөрхийлөлтэй үйлдэл батлаж байна.

07 Jan 2026 10:48AM
57
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ