
Монгол Улс жил бүр идлэг шонхор шувууны зарах, амьдаар барих тоо хэмжээг Засгийн газрын газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Учир нь идлэг шонхор шувууны наймаа байгаль орчны салбарт асар их үнэд хүрдэг бөгөөд гадаадын улс орнууд Монголын нутгаас шонхор шувуу барих, худалдаалах асар их сонирхолтой билээ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэд идлэг шонхор шувууг үнэ хаялцан өндөр үнээр худалдан авдаг юм. 2025 онд гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 395 хүртэл байхаар тогтоосон. Мөн амьдаар барих идлэг шонхор шувууны нэг толгой тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тогтоосон билээ. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Н.Батбаатар идлэг шонхор шувууг худалдаалах, арилжаалах зорилгоор ашиглахгүй, харин гадаадын иргэдэд бэлэглэдэг болно гэж төрийн бодлогыг өөрчлөхөөр ярьжээ.

-31°C
