Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо

Даргынхаа үгнээс зөрж Дубай явсан Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нар буцаж ирээгүй байна. Эдгээр төрийн албан хаагчдад ёсзүйн хариуцлага тооцож, ажлаас халах үүрэг даалгаврыг өглөө. 

Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан. Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэсэн тайлбар өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт  хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллахыг даалгалаа. 

09 Jan 2026 02:54PM
86
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ