Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгууллаа

Монгол Улсад “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол Улсын хэмжээнд 65 чиг үүргийн 1102 байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 13 мянга орчим алба хаагч жилд 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа бөгөөд нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагчид нь прокурорт биечлэн очихгүйгээр интернэт холболттой аль ч газраас зөрчлийн гомдол, мэдээллийг цахимаар бүртгэж, зөрчлийн хэргийн дугаарыг автоматаар авч, баримт бичгээ системээс боловсруулах боломжтой болсон.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон гаргасан шийдвэрээ зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй. Практикт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд нэгдсэн бүртгэлийн системгүй, мэдээлэл нь хоорондоо уялдаа холбоогүй байсан тул мэдээлэл солилцох, улсын хэмжээний нэгдсэн статистик гаргахад ихээхэн цаг хугацаа, зардал шаарддаг хүндрэлтэй байжээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны тогтоолын дагуу зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг нэгтгэх нэгдсэн сан байгуулахаар шийдвэрлэж, уг ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газрын захиалгаар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “АйТиЗон" ХХК 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, түүнд тавьж буй прокурорын хяналт, зөрчлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон шийтгэлийн биелэлтийн талаарх мэдээлэл нэг санд нэгдсэн байдлаар төвлөрснөөр улсын хэмжээнд статистик мэдээ, тайлан нэг эх сурвалжаас бодитой, үнэн зөв гарч, холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоо бодитоор сайжрах чухал ач холбогдолтой юм.

09 Jan 2026 03:33PM
74
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ