ГААЛИЙН 26 БАЙЦААГЧИЙГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

ГЕГ-ын 26 байцаагчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Эдгээр хүмүүсийг бусдаас авлига, шан харамж авсан хэргээр шалгаж байгаа учраас гаалийн улсын байцаагчийн ажлаас түр чөлөөлжээ. Одоогоос нэг сарын өмнө Замын-Үүдийн гаалийн нэг байцаагч, ГЕГ-ын хотын салбар гаалиас хоёр байцаагчийг цагдан хорьж шалгаж байсан бол энэ тоо 26-д хүрсэн байна. Монгол Улсын гаалийн байцаагчид хилээр нэвтрүүлж байгаа бараа, таваарт шалгалт хийхдээ тухайн аж ахуйн нэгж компаниудын ажлыг хясан боогдуулах замаар шан харамж нэхдэг, мөн улсын төсөвт төлөх татварыг багаар тооцоолж, дундаас нь мөнгө хулгайлдаг зэрэг маш ноцтой хэргүүдэд холбогдоод байна.
ГЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс өнгөрсөн онд 63 гаалийн улсын байцаагчид ажилдаа хариуцлагагүй хандсан, бусдад давуу байдал олгосон зэрэг шалтгаанаар сахилгын хариуцлага оногдуулжээ.
16 Jan 2026 11:12AM
14
Сэтгэгдэлүүд

-29°C
