Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН СӨРӨГ РЕЙТИНГ ӨСЧЭЭ

"Монголиоан дата аналистик" байгууллагаас хийсэн улстөрийн судалгааны барометр гарч, байгуулагдаад удаагүй байгаа Г.Занданшатарын Засгийн газрын рейтинг унаж байгааг дурьджээ. Засгийн газар байгуулагдахдаа 45 хувийн эерөг рейтинртэй байсан бол энэ тоо 29 хувь болж буурсан байна. Харин сөрөг рейтинг 71 хувь болжээ. Энэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг огцруулалгүй үлдээсэнтэй холбоотой юм байна. Тухайлбал, өмнөх Засгийн газарт ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын сайд нар улиран ажиллаж эхэлсэн. Мөн Засгийн газар байгуулагдаад долоон сар болсон ч дорвитой өөрчлөлт харагдахгүй байна гэж судалгаанд оролцсон иргэд дүгнэжээ.

16 Jan 2026 11:18AM
131
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ