Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-Д ОЮУТОЛГОЙН ГАДААДЫНХНЫГ ХАМГААЛАГЧИД АМЬ БӨХТЭЙ ОРШИЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухыг шаардаж, тус компанид хандана гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан сөрөг хүчний зарим гишүүд нийлсэн ажлын хэсэг “Оюутолгойн нээлттэй сонсгол” зохион байгуулж, шаардлагатай бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг баталсан юм. Энэ үер УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээнд гар хүрч болохгүй, хөндөх зэрэг асуудал нь үндэстэн дамнасан компаниудад хохиролтой байх зэрэг асуудлыг хөндсөн билээ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Уянга намрын чуулган хаагдахаас өмнө "Онтрэ"-гийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь Засгийн газрын эрх мэдлээс давсан асуудал хэмээн ярьсан.

Тэрээр Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр “Оуютолгойн сонсголын дүгнэлтийн нэгдүгээрт стртатегийн ач холбогол бүхий Оюутолгойн ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой”-н ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр ажиллагааны явцыг хуульд нийцсэн байдлыг нягталж шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүдийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, төрийн өмчийн хувь хэмжээг боловсруулах ажлыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ нь Оюутолгойн ордын хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой”-н тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх ажил Засгийн газарт ахдах бөгөөд УИХ-ын хийх ёстой ажил хэмээн тайлбарлаж, найруулгад өөрчлөлт оруулах ёстой” хэмээн ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, "Жавхлант", "Шивээ толгой"-н тусгай зөвшөөрлийг "Онтрэ" эзэмшиж байгаа юм. Энэ мэт гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хууль бус үйлдлийг өмөөрөн хаацайлж, монголчуудын эрх ашгийг дээдлэхгүй байх санаа зорилготой УИХ-ын гишүүд парламентад амь бөхтэй оршсоор байна. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Оюутолгойн санхүү, үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнг УИХ-аар хэлэлцүүлээгүй байхад “Рио Тинто” компанийн төлөөллүүдэд аваачиж өгсөн тохиолдол гарч байсан. Яг үүн шиг “Оюутолгойн” хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад ашгаа өгөөгүй, хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа асуудлыг засч сайжруулах тухай ярих бүрт гадаадын компаниудын талд зогсож, элдэв шалтаг, тайлбар ярьж суудаг УИХ-ын гишүүд парламентад олон байна.

16 Jan 2026 11:36AM
113
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ