“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 15 ДАВХАРТ АТГ НЭГЖЛЭГ ЯВУУЛЖЭЭ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нууц эзэнтэн “Гэрэгэ таур”-ын 15 давхараас удирддаг хэмээн сошиалд зарим эрх мэдэлтнүүд өнгөрсөн хугацаанд мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь ах Херо Баатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээллээд байсан юм. Тэгвэл өчигдөр АТГ-аас “Гэрэгэ тауэр”-ын 15 давхарт нэгжлэг явуулжээ. Тус офисыг Херо Баатар нарын хүмүүс бүлэглэн бусдаас дээрэмдэж авсан тухай ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Дээрх хүмүүсийг авлига албан тушаалын хэрэг, мөнгө угаах зэрэг ноцтой хэрэгт холбогдуулан шалгаж байна.
16 Jan 2026 12:33PM
106
Сэтгэгдэлүүд

-29°C
