Авлигыг мэдээлэх 110 утас 1-110 боллоо
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 67 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 50.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 310 өргөдөл, гомдлын 229-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 102 дуудлага хүлээн авав.
21 Jan 2026 01:21PM
44
Сэтгэгдэлүүд

-29°C
