ХАЛАМЖ АВДАГ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ДАГАЛДАН АЖИЛЛУУЛЖ ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд зорилтот бүлэгт хүрч ажиллах “Олон талт оролцогчдын платформ”-ыг хэрэгжүүлэх арга замын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тогтвортой ажлын байраар дагалдан ажиллуулах зорилтот бүлэгт нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүд, хорихоос суллагдсан иргэн, орон гэргүй иргэд, согтуурах мансуурах донтой иргэн, асаргааны үйлчилгээ үзүүлж албан журмын ажил хөдөлмөр эрхлээгүй байсан иргэд хамрагдах юм.
26 Jan 2026 12:46PM
40
Сэтгэгдэлүүд

-29°C
