
Улаанбаатар хотын цахилгаан, дулаан тасарч иргэн, аж ахуйн нэгжүүд хохирол амсаад байна. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт шинэчлэл хийнэ гэсэн сайд Б.Чойжилсүрэн станцууддаа ч засвар оруулаагүй байгаа нь хариуцлага тооцох том шалтгаан. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг дахиад 100 хоног тэвчиж, хүлээе буюу 100 хоногийн хугацаа өгсөн байна. 100 хоногийн дотор цахилгаан станцуудаа засч, сайжруулж чадахгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулах болно гэжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн зун Увс аймгийн 100 жилийн ойд зориулж төсвийн мөнгийг дураараа зарцуулсан буюу дур мэдэн 2 тэрбум төгрөгийг зөвхөн Увс аймгийн эрчим хүчинд зарцуулсан байдаг. Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаггүй, зөвхөн төрсөн сум, аймаг, цаашлаад тойргийн иргэддээ таалагдах гэсэн өчүүхэн бодлоос нь болж улс орон даяар эрчим хүчний хомсдолд ороод байгаа юм. Түүнийг энэ үйлдлийнх нь төлөө огцруулах ёстой гэж иргэд цахим орчинд шаардсан ч Ерөнхий сайд авч үлдсээр буй. Тэгвэл энэ удаад ч түүнд хариуцлага тооцохоо азнаж байна.

12°C
