
Өмнөговь аймагт “Оюутолгой” орд газрыг олборлон үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани монголын хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж байгааг зарим ажилчид мэдээлж эхэллээ. Тухайлбал, “Оюутолгой” компанид ажилд орсон бүх ажилчдад “Саб дугаар” гэгчийг олгодог байна. Энэ дугаараар ажлын байрны албан тушаалыг тодорхойлж, нэр хаяг, хувийн мэдээлэл нь бүгд багтахаас гадна, өдрийн хоолны талон зэрэг тухайн ажилтанд юу хэрэгтэй бүх мэдээллийг энэ “саб дугаар”-т оруулдаг байна. Гэтэл “Оюутолгой” компанийн үндсэн болон гэрээт компанид ажиллаж байгаад ажлаас ямар нэгэн байдлаар халагдах үед “саб дугаар”-ыг хаадаг. Ингээд зогсохгүй тухайн ажилчны хэрэглэж байсан “саб дугаар”-ыг “Оюутолгой” компанийн үндсэн болон гэрээт компаниудад явуулж гурван жилийн хугацаанд тухайн хүнийг ажилд авахгүй байх үүрэг даалгаврыг “Оюутолгой” компани өгдөг байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журмаас давсан эрх мэдлийг “Оюутолгой” компани хэрэгжүүлж байгаа нь иргэд хөдөлмөрчдийн ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байна.

4°C
