УЛС ТӨРИЙН НАМУУДАД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 7 ТЭРБУМЫГ ОЛГОЖЭЭ

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намд улсын төсвөөс мөнгө олгодог болсон. Үүнийг хуульд заахдаа улс төрийн намуудад олгох дэмжлэг хэмээн үзсэн билээ. УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын нэг хувийн санал авч чадсан нам улсын төсвөөс мөнгө авдаг болсон. Ингээд 2025 онд МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл гэсэн долоон намд нийт 7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Тодруулбал, МАН-2,819,790,600 төгрөг олгосон бол АН-2,173,069,800, ХҮН 993,666,800, ИЗНН-455,419,800, Үндэсний эвсэл нийт-200,410,598. Үүнээс Монголын ногоон нам-175,993,600, Монголын Үндэсний ардчилсан нам- 24,416,998, Шинэ нэгдсэн эвслээс Шинэ нам-312,450,600 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
06 Feb 2026 10:40AM
223
Сэтгэгдэлүүд

7°C
