Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ӨМНӨГОВИЙН ХИЛ ДЭЭР АТГ, ЦЕГ, ТЕГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙГ АЖИЛЛУУЛНА

Нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар Өмнөговь аймгийн иргэд 
Ерөнхий сайд Г.Занданшатарт гомдол мэдүүлжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн хил дээр хятадууд дур мэдэн алт ухаж, хилээр зөвшөөрөлгүй гаргаж байхад монголын хуулийнхан мэдэхгүй байгаад иргэд бухимдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг Бээжингээс даалгавар аваагүй биз дээ хэмээн лавлажээ. 

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

 

09 Feb 2026 11:32AM
157
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ