
Олон улсын транспэрэнси интернэшнл байгууллагаас жил бүрийн хоёрдугаар сард олон улсын авлигын индексийг шинээр танилцуулдаг. Монгол Улс 2024 онд авлигын индексээр ухарч, 114-р байранд орж байсан юм. Гэвч энэ удаад дахин 10 байраар ухарч, 124-р байранд жагсжээ. Энэ бол Монгол Улс авлигад нэвт автагдсаныг харуулж байна.
2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 31 оноо авчээ. Ази Номхон далайн бүсийн дундаж оноо 44 байдаг бөгөөд ардчилал бүрэн хэрэгждэг улс орнуудын авлигын индексийн дундаж оноо нь 73, ардчилал нь гажуудсан орон нь 47 оноотой байдаг.
Монгол Улсад авлигын индекс 10 байраар ухрах гол шалтгаан нь хууль эрхзүйн тогтолцоо болон хариуцлагын түвшин илт буурсантай холбон тайлбарлажээ. Мөн 2012 оноос хойш авлигын индекс тогтмол буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын авлигын индекс ухарч, оноо буурч байгаа нь ард иргэдийн амьдрал хүндэрч, төрийн албаны хүнд суртал нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа, орон сууц, боловсролын үнэ нэмэгдэж байгааг илтгэж байна.
Дэлхийн авлигагүй улсыг Дани, Финланд, Сингапур тэргүүлж байна.

12°C
