Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ИЗНН-ЫН ДАРГА Б.БАТБААТАР ЖАГСААЛТЫН ГИШҮҮНИЙГ НАМ НЬ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БАЙХ ХУУЛЬ САНААЧИЛЛАА

УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар хаврын чуулганаар жагсаалтын гишүүдийг эргүүлэн татахтай холбоотой хууль өргөн барихаар болсноо мэдээллээ. ИЗНН-ын хувьд жагсаалтаар дөрвөн хүн УИХ-ын гишүүн болсон. 2024 оны УИХ-ын сонгуулийг холимлог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг тойргоос сонгосон бол 48 гишүүнийг улс төрийн намуудын жагсаалтаар сонгож, УИХ-ын гишүүн болгосон. Ингээд МАН-аас 18, АН-аас 16, Хүн намаас 6, ИЗНН-аас 4, Үндэсний эвсэлээс 4 хүнийг УИХ-ын гишүүн болгож, тангараг өргүүлсэн юм. Улс төрийн намууд жагсаалтдаа хэнийг хэрхэн, ямар шалгуураар оруулсан нь хуульд тодорхой заагаагүй бөгөөд тухайн намуудын үзэмжээр жагсаалтыг бүрдүүлсэн гэж хэлж болно.

Олон улсад улс төрийн намууд жагсаалтдаа тухайн намд олон жил ажилласан туршлагатайгаас гадна эрдэм мэдлэг, судалгааны ажил, хуульд нийцэж ажиллах чадвар, улс орныхоо төлөө өөрчлөлтийг авчрах шинийг сэтгэгчдийг оруулдаг буюу энэ нь мөнгөтэй, хөрөнгөтэй хүн төлбөр төлж тойрог “худалдан авахаас” сэргийлэх бамбай ч болж болдог юм. Харамсалтай нь манай улсад улс төрийн намууд намын даргадаа хэн нь долгинож, хөрөнгө чинээ, бэл бэнчин төлнө түүнд тойрог болон жагсаалтыг худалдсантай холбоотой сүүлийн үед намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон зарим хүмүүсийн увайгүй үйлдлүүд ил тод болж эхэлсэн юм.

Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна хэмээн Үндсэн хуульд заасан боловч хууль тогтоох байгууллагын эрх мэдэлтнүүд ард түмэн рүүгээ нулимж, үгийн муухайгаар хэлэх, хууль дүрмийг зөрчих, тангарагаасаа няцах зэрэг нь байдаг л үзэгдэл болон хувираад байна. Тиймээс намын жагсаалтын гишүүдийг тойргоос сонгогдсон гишүүдтэй адил эргүүлэн татах хууль үйлчилж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад жагсаалтын гишүүддээ шинэчлэл хийх, солих эрх нь байх ёстой юм. Тиймээс Улс төрийн намын тухай хууль болон УИХ-ын тухай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах, мөн намууд эрх мэдлийн төлөөллийн байгууллагаа хуралдуулж, ёсзүйгүй авирлаж, хууль дүрмийг уландаа гишгэсэн, УИХ-д ороод нэг ч хууль санаачлаагүй, хууль боловсруулж мэдэхгүй, сурахгүй байгаа зэрэг гишүүдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгалгүй эргүүлэн татах боломжтой байх ёстой юм.

25 Feb 2026 01:04PM
171
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ