
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албаны ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн, бүдүүлэг ааш авир гаргасан, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдсон гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг санаачиллаа. Ингээд УИХ-ын хаврын чуулганаар тус хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хуулийн төсөлд тусгаснаар ёсзүйн алдаа гаргасан гишүүд, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдсон, авлига хулгай хийсэн гишүүдийг эгүүлэн татах юм байна. Энэ хуулиар АН-аас дээд шүүхээс ял авсан Д.Цогтбаатар, ИЗНН-аас иргэд олон нийтийг үгийн муухайгаар хэлж доромжилсон М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдаж магадгүй байна.
Мөн эрх барьж буй МАН-аас ч жагсаалтын болон тойргийн гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдэх юм. Тухайлбал, авлига, хулгайд холбогдсон 10 гаруй гишүүний хэрэг хуулийнханд шалгагдаж байгаа юм.

-6°C
