ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ТӨСЛӨӨР ЖАГСААЛТЫН ЁСЗҮЙГҮЙ ГИШҮҮДИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХААР ТУСГАЖЭЭ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Тус хуулийн төсөлд дөрвөн гол үндэслэлийг тусгасан байна.
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентат суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлх юм.
2024 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтаар МАН-аас 18, АН-аас 16, Хүн намаас 6, ИЗНН-аас 4, Үндэсний эвсэлээс 4 хүн УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн юм.
27 Feb 2026 12:17PM
326
Сэтгэгдэлүүд

-6°C
