Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ЗҮГЭЭР Л АЙЛГАХ ТАКТИК УУ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болоод буй. Тиймээс ч хаврын чуулганаас өмнө энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болоод байна. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн гол агуулга нь жагсаалтын болдоггүй гишүүд рүү чиглэж байгаа. Ёсзүйгүй, хуралдаандаа суудаггүй, хууль зөрчсөн, тангарагаасаа няцсан, мөн намынхаа үгэнд ордоггүй гишүүдийг хуулиар эгүүлэн татах юм. МАН-ынхан ч 2024 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтад нэр дэвшүүлэгчдийн ихэнх нь МАН-д өмнө нь огт ажиллаж байгаагүй, гишүүний батлахгүй зарим хүнийг УИХ-ын гишүүн болгосон байдаг. Эдгээр нь УИХ-ын гишүүн О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Галбадрах нарын жагсаалтынхан багтана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийг олон нийт дэмжиж байгаа. Харин хуулийн процессийн хувьд нэлээд учир дутагдалтай байгааг хуульчид хөшигний ард ярьж байна. Учир нь ёсзүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ийнхэн хэлэлцэж эгүүлэн татах нь хуулийн хувьд ямар ч боломжгүй буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийнхныг хуулийн ийм наад захын мэдлэггүй байгааг гайхацгааж байна. Учир нь Үндсэн хуулийн цэц ёсзүй шүүдэг газар биш.

Мөн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасласан бол эгүүлэн татах тухай заалтыг ч ямар ч хуульч хүн ойлгохгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг иймэрхүү хуульзүйн ямар ч мэдлэггүй нөхөд бичиж, УИХ-д энэ чигээр нь өргөн барьвал хэзээ ч хэрэгждэггүй хуулиудын тоог дахин нэгээр нэмэхээс өөр гарзгүй муу хууль болно гэж хуульчид хэлж байгаа юм.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг бусад хуультай нийцүүлэн бичиж, хариуцлагагүй, хулгайч, ёсзүйгүй, хууль зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах жинхэнэ ташуур болсон хуулийн төслийг өргөн барих шаардлагатай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ард олон дэмжиж байгаа. Тус хуулийг хэлэлцсэн даруйд болж бүтдэггүй, ард түмний нэрийг барьж худлаа ярьсан ажилгүй гишүүдийг эгүүлэн татаж, тэдгээрийн оронд илүү сайн хууль тогтоох чадамжтай дараагийн залуусыг УИХ-д оруулах нь гэж баярлаж бодож байгаа ч хуулийн төслийн энэ үзэл баримтлалаар бол нэг ч гишүүнийг эгүүлэн татаж чадахгүй гэж хуульчид хэлж байна.

09 Mar 2026 11:55AM
368
Сэтгэгдэлүүд
Зочин2026-03-11 19:25103.10.21.1
Худлаа Худлаа эд нар бүгд гэмт хэрэгтнүүд болохоор тэр эргүүлэн татна гэж зүгээр л үлгэр шүү
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ