Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН ЗҮЙЛ АНГИАР ШАЛГАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Эрүүгийн хуулийн 19.2 дахь хэсэгт заасан “Төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн хатуу зүйл ангиар шалгаж байна. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрыг огцруулах УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулахдаа гишүүдийн ирцийг хууль бусаар бүрдүүлээд зогсохгүй, Үндсэн хуульд байхгүй саналын томьёолол ашигласан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүний энэ үйлдлийг Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Ингээд УИХ-ын дэд даргаасаа огцорч, улмаар Тагнуулын Ерөнхий газар түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын талыг дэмждэг гишүүн билээ. 

 

16 Mar 2026 11:07AM
121
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ