
УИХ-ын дарга Н.Учрал Удирдах зөвлөлөө хуралдуулж, чуулганы хуралдааны гацааг арилгах шийдэл хайх ёстой гэж өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдээлсэн. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, улмаар Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргах ёстой гэсэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хаврын чуулганыг МАН-ын дарга Н.Учралаар удирдуулахгүй хэмээн ирц бүрдүүлээгүйн дээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талын гишүүд ч чуулганы ирцэд бүртгүүлээгүй. Ингээд УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд болж, Ерөнхий сайд Г.Занданшатараас ажил авах хөшигний ард дахь акц ерөнхийдөө эхэлжээ.
Дөнгөж хэдэн минутын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. МАН-ын удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжих эсэх шийдвэр удахгүй гарах юм.

-6°C
