Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Б.ЭНХБАЯРЫН АВЛИГАЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ ЧӨЛӨӨЛӨХӨД НӨЛӨӨЛӨВ ҮҮ

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг дахин солих шийдвэр гаргахаар хуралдаж байна. Ингэснээр эрх барьж буй МАН-ынхан жилд гурван удаа Засгийн газраа сольж байна. УИХ-ын дарга нь МАН-ын дарга байж болохгүй гэх АН-ын эсэргүүцлийн үр дүнд УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдын албыг хашихаар тохирсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдөхөөр болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар “авлига хулгайтай тэмцэнэ, эвлэрэхгүй, тохирохгүй” гэх хэдхэн үгээр өөрийгөө илэрхийлж, Ерөнхий сайдын албаас чөлөөлөгдөх өргөдлөө Удирдах зөвлөлдөө өгсөн байна.

Тэрээр ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсноор авлига хулгайтай тэмцэнэ гэж ард түмэн итгэж байсан ч өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд дорвитой ажиллаж чадахгүй байсаар ийнхүү ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын авлигын асуудал сөхөгдсөн билээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын авлигыг шалгуулахаар АТГ-т хандаж, олон хуудас баримт материал хүргэж өгсөн билээ. Эдгээр авлигын дунд “Бодь интернэшнл” компаниас авсан 500 мянган доллар болон 800 мянган долларын авлигалын асуудал сөхөгдөж байгаа.

Нөгөө талаар УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болоход дэмжиж байгаа зарим гишүүдийн хэрэг замхран бүдгэрэх үү гэдэг асуудал ч яригдах ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар солигдсоноор хуулийнханд шалгагдаж байгаа зарим гишүүдийн хэрэг замхрах уу гэдэг эргэлзээ бий болж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн төрийн эрхийг хууль бусаар авах хэрэг, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох хэргүүд замхрах уу гэдэг эргэлзээ бий болоод байна.

27 Mar 2026 04:52PM
147
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ