Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Н.НОМТОЙБАЯРЫГ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛЖ БАЙСНЫГ МОНГОЛЧУУД МАРТЖЭЭ

УИХ-д “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж байгаа Н.Номтойбаярыг Н.Учралын Засгийн газарт орж ажиллана хэмээн ярьцгааж байна. Монголчуудын ой санамж гурав хоног болж, урьдын авлига, хулгайг мартаж, тархи угаалтад автсаар гэмт хэрэгтнүүдийн бодит байдал бүдгэрч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өмнө нь ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож, анхан болон давж заалдах шатны шүүхээс 5.5 жилийн хорих ял оноож, ялаа биечлэн эдлээд суллагдсан билээ.

Тэрээр хорих ангиас суллагдсаныхаа дараа авлига, албан тушаалын гэмт хэргийн материалаа Дээд шүүхэд гомдол гаргаж, ажилдаа хайнга хандсан болгож ялын тогтоолыг өөрчлүүлсэн байдаг. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хаалгыг нээж өгсөн гэж хэлж болно. Сонгуулийн тухай хууль болон холбогдох хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Харин Н.Номтойбаяр Дээд шүүхэд хандсанаар өөрийн үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргээ ажилдаа хайнга хандсан болгож өөрчлүүлснээр сонгуульд Үндэсний эвсэлийн жагсаалтад орж, өдгөө УИХ-ын гишүүн болоод байна. Тэгвэл төрийн өндөр албанд ажиллахдаа ажил албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж, ял эдэлж байсан Н.Номтойбаярыг Н.Учрал танхимдаа авах асуудал яригдаж байна.

31 Mar 2026 03:02PM
581
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ