Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН УИХ-ЫН ДАРГЫН ТОМИЛГООН ДЭЭР ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Эрх баригч МАН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлж, Ерөнхий сайдаар томилсон. Энэ нь Парламентын 68-ын бүлгийнхний 30-ын талын шахаас гэж хэлж болно. Тэгвэл МАН-ын бага хурал дээр гишүүн асан Ц.Нямдорж цөөнхийн тал буюу Д.Амарбаясгалангийн талаас УИХ-ын даргыг томилох санал гаргасан юм.

Ингээд МАН-ынхан УИХ-ын шинэ даргын томилгоон дээр тохиролцож чадахгүй байсаар Засгийн газраа ч бүрдүүлж чадаагүй байна. УИХ-ын даргад МАН-ын 30-ын талаас УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан нарын нэрийг ярьж байгаа бол 38-ын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарын нэр яригдаж байна. Хэдийгээр цөөнх буюу 30-ын талд УИХ-ын даргын суудлыг өгөхөөр тохирвол Ж.Бат-Эрдэнийг гэж нэрлэж байгаа ч түүнийг МАН-ын удирдлагууд эрс эсэргүүцэж байгаа юм байна. Учир нь Ж.Бат-Эрдэнийн толгойлж явсан ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарч, төмөр замын ноцтой ослууд ар араасаа гарч олон хүн эндсэн байдаг. Тиймээс түүнийг УИХ-ын даргад тэнцэхгүй гэж үзэж байна.

Ямартай ч МАН-ын талууд УИХ-ын даргыг томилж байж, Засгийн газраа бүрдүүлэх ёстой болоод байна.

01 Apr 2026 02:56PM
91
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ