
УИХ-ыг 2024 оны сонгуулиар таван нам бүрдүүлж байгаагийн нэг нь ИЗНН юм. Тус намаас Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, н.Замира нарын гишүүд жагсаалтаар сонгогдсон. Тэгвэл дөрөвхөн гишүүнтэй ИЗНН дөрвөн тийшээ харсан бөгөөд хоорондоо эв түнжин огт таарахгүй өдийг хүрсээр байна. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Р.Батболд нарын гишүүд Төрийн ордны нэг давхарт зодолдох дээрээ тулсныг М.Нарантуяа-Нара гишүүн мэдээллээ. ИЗНН-ынхан Төрийн ордны нэг давхарт байрладаг билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн н.Замирагийн өрөөнд байхдаа хоорондоо маргалдсан байна. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, гишүүдээс санал авч байгаа юм. Энэ асуудал дээр санал зөрөлджээ. Учир нь Р.Батболдыг байнгын бүх хороодоос хасуулах саналыг ИЗНН-ынхан нь гаргасан байна.

-6°C
