Өнөөдөр
Apr 18, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ КАЗАХСТАН УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛДАА ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙГ АВЧ ЯВНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийх гэж байна. Төрийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтыг Монголын тал зохион байгуулах юм байна.

17 Apr 2026 03:19PM
65
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ