Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХЯТАД МАШИНД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газар өчигдрийн хуралдаанаар “ногоон тогтоол” гэдгийг баталлаа. Энэ хүрээнд цахилгаанаар цэнэглэдэг болон цахилгаан-бинзен хөдөлгүүр хосолсон автомашинд ногоон дугаар олгож, нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих дугаарын хязгаарлалтгүй явах боломжийг олголоо. Энэ нь тавдугаар сарын сүүлээс хэрэгжинэ гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчид мэдээлж байна.

Цахилгаан болон бинзенээр хосолж ажилладаг автомашинуудын дийлэнх нь БНХАУ-аас Монгол Улс руу импортолдог BYD, Dongfeng болон бусад хятадын үйлдвэрлэгчдийн авто машинууд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Учралын энэ шийдвэр бол хятадын үйлдвэрлэгчдийг дэмжсэн үйлдэл бөгөөд нэгдүгээр эгнээгээр зорчдог автобусны хөдөлгөөнд саад учруулах, хөдөлгөөний эрчмийг удаашруулах бодит нөхцөл болох нь тодорхой боллоо.

Ерөнхий сайд Н.Учрал замын хөдөлгөөний түгжрэлийг багасгаж, шатахууны хэрэглээг бууруулж буй мэт боловч үнэн хэрэгтээ БНХАУ-ын компаниудын бизнесийг дэмжиж, Монголд шинэ, хуучин хятад машины импортыг дэмжсэн үйлдэл болж байна.

30 Apr 2026 10:47AM
225
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ