Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
10 ЖИЛ ЭРХ БАРЬСАН МАН БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГОГҮЙ ГЭДГИЙГ Ж.АЛДАРЖАВХЛАН ХАРУУЛАВ

Сүүлийн 10 жил Монгол Улсын Засгийн эрхийг барьсан МАН боловсон хүчний нөөцгүй, бодлогогүй гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан харуулав. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөв. Түүний шүлэг, яруу найргийг шимтэн уншигч, үзэгчид гашуудаж, эмгэнэж байна. Энэ үеэр ССАЖЗЯ албан ёсны вэб сайтдаа эмгэнэл нийтлэсэн боловч Ш.Гүрбазар агсны овгийг буруу бичиж, түүний зохиол, шүлгийг О.Дашбалбарын шүлгүүдтэй андууран нийтлэв.

ССАЖЗ-ын сайдаар МАН-ын гишүүн Ж.Алдаржавхлан томилогдоод удаагүй байна. Сүүлийн хоёр жилийн дотор МАН тус яаманд гурав дахь сайдаа томилсон нь энэ. Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт нэр дэвшсэн юм. Н.Учралын Эвслийн Засгийн газар байгуулагдахдаа Ж.Алдаржавхланг томилсон нь монголчуудын хайртай, нэрт яруу найрагчийн эмгэнэлийг алдаж бичсэнээр монголчууд эмгэнэн гашуудах биш ССАЖЗ-ын яамны гаргасан алдааг ярьж, талийгаачийн ойр дотны хамаатан садан, үр хүүхдүүдэд насан туршийн сэтгэлийн шарх үлдээлээ.

Энэ тухай Ж.Алдаржавхлан "Би буруугүй, гадаад томилолтоос очиж явна. Алдаа гаргасан ажилтнуудад хариуцлага тооцно" гэв. Яаж ингэж хэлж чадаж байна аа. 

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг Засгийн газартаа авч, сайдаар томилсон нь хамгийн том алдаа болжээ. Ж.Алдаржавхлан монголын соёл урлаг, түүнийг дээдлэн хүндлэх болон соёлын тухай ямар ч мэдлэггүй юм. Тэрээр УИХ-ын чуулган дээр ч энэ тухай хариулахдаа аялал жуулчлал л гэж ярьснаас бус монголын соёл урлагийн тухай нэг ч үг унагаагүй билээ. Угаасаа Ж.Алдаржавхлангийн толгойд монголын өв соёл, уламжлалын тухай ямар ч ойлголт байхгүй. Ийм мэдлэг мэргэжилгүй, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, ойлголт ч байхгүй хүмүүсийг сайдаар томилсон МАН-ын буруу. МАН-д боловсон хүчний бодлого бүрэн алдагдсан, тухайн салбарын талаарх бодлого хэрэгжүүлэх хүнийг сайдаар томилно гэхээс илүү МАН-ын бүлэглэлүүдийн төлөөллүүдийг сайдаар томилж ирсний хар гайг Ж.Алдаржавхлан харуулав.

12 May 2026 10:54AM
101
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ