Өнөөдөр
May 30, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАЙГУУЛСАН “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ Н.УЧРАЛ ТАТАН БУУЛГАЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгалаа. Тус компанийн захирлаар Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ахлах зөвлөх Б.Даваадалай ажиллаж байсан юм. “Эрдэнэс Монгол” компанийг анх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулахдаа төрийн өмчит компаниудын удирдлагыг нэг малгайд багтааж, төрийн өмчит компаниудын удирдлагыг нэгдсэн бодлогоор хангах зориулалттай байгуулсан компани юм. Мөн баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах зорилготой юм. Тус компани нь Гангийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэр, Дарханы аж үйлдвэрийн парк, Бор-Өндөрийн аж үйлдвэрийн паркийн төслүүдийг хариуцан ажиллаж байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгаж, Чингис хаан баялгийн сан болгож өөрчиллөө. 

27 May 2026 11:15AM
652
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ