Өнөөдөр
May 30, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХӨВСГӨЛ НУУРЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТ БОЛГОНО

Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцан хийж байна. Энэ үйл ажиллагааг ирэх наймдугаар сард хийх бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, дэд дарга нар оролцох юм байна. Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо ахалж байна. 

Хөвсгөл далай нь Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь 200 км юм байна.

27 May 2026 04:31PM
64
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ