
Монгол Улсын Засгийн газрыг МАН-ын олонхи бүрдүүлсээр 10 жил болж байна. Энэ хугацаанд Онцгой байдлын салбарыг хариуцсан дөрвөн Шадар сайд ажиллаж, ОБЕГ-ыг Г.Ариунбуян удирдсанаар олон жил болж байна. Онцгой байдлын олон арван аавын хүү амь насаа алдаж, залуус улаан гал руу багаж тоног төхөөрөмжгүй орж байсныг монголчууд мартаагүй байна. Энэ нь тус албанд шинэчлэл хийгээгүй байсантай холбоотой. Тэгвэл энэ хэдхэн хоногт Төв аймгийн Заамар суманд цооног руу гурван настай охин унаж, онцгойгийн залуус бүтэн хоёр өдөр хувийн компанийн техникээр газар ухаж байна.
Хэдхэн хоногийн өмнө Цэнгэлдэх хотхоны 22 давхарт гал гарахад оршин суугч эмэгтэй, хүүхдээ бариад цонхоороо дүүжлэж байхад онцгой байдлынхан техникээ ч угсраагүй, 8 давхраас дээш ус цацдаг төхөөрөмж хүрэхгүй байсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
Мөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд гурван настай хүүхэд төөрөхөд онцгой байдлынхан буруу тийшээ хайж самнасан зэрэг гомдлууд тухайн үедээ гарч л байсан.
Одоогоор хоёр жилийн газ ачсан машин дэлбэрч онцгой байдлын гурван залуу амь насаа алдсан. Тухайн үед мөн л шуурхай ажиллах мэдлэг чадвар дутсан уу, онцгой байдлын дарга удирдлагууд зөв менежментээр ажлаа удирдаагүй юу хүний амь нас эрсэдсэн.
МАН-ынхан эрх барьсан 10 жилд МАН-ын ЕНБД Я.Содбаатараас эхлээд онцгой байдлыг хариуцсан Шадар сайд нар ажилласан. Одоогийн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан 2021-2025 он хүртэл, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэдхэн сар, одоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр онцгой байдал хариуцсан шадар сайдаар ажилласан ч дарга сайд л солигдсоноос биш онцгой байдлын алба сайжраагүй байгаа нь ард иргэдийн нүдэн дээр харагдаж байна.
Энэ мэтчилэн онцгой байдлын аврагчдын ур чадварыг сайжруулах, нөхцөл байдлыг хурдан шуурхай үнэлэх чадвар дутагдаад байхад Шадар сайд солигдсоноос өөр ажил сайжирсангүй.
Мөн ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд хэн ч хариуцлага тооцохгүй байгаа нь түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөгжмийн “Андууд” хамтлагийн гишүүн, багын найз гэдгээр хэн ч хариуцлага тооцож чаддаггүй. Онцгой байдлын салбарт байгаа дутагдлыг бүгд нүдээ анин өнгөрөөж байна. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян бол “сэтэрлэсэн мал” шиг байгааг салбарынхан болон Монгол даяараа мэдэж байна. Г.Ариунбуянгийн чадваргүй, хариуцлагагүй байдлаас бол хэдэн хүн амь насаа алдсаны дараа энэ хүнд хариуцлага тооцох вэ.

8°C
